Universe Best Songs-ийн шилдэг 25 оролцогчийг өнөөдөр шалгаруулна



UBS телеливизээс зохион байгуулдаг Universe Best Songs тэмцээний 4дүгээр шат нь өнгөрөгч долоо хоногт болоод өнгөрсөн бол өнөөдөр 4 дүгээр шатанд оролцсон 60 гаруй оролцогчдоос шилдэг 25 оролцогчоо шалгаруулж авах юм байна. Шилдэг 25аа сонгож авчихаад дараагийн дугааруудаас мессэж санал авч шилдэг 25ыг шалгаруулахад гол үзүүлэлт болно гэж хий хоосон мессеж санал авч тусгай дугаараар мөнгө хийж магадгүй байгаа юм. Монголын хамгийн хөрөнгөтэй компани, брэндүүдээр ивээн тэтгүүлж, нэвтрүүлгээсээ урт реклам цацаж мөнгө хийдэг энэ нэвтрүүлгийхэн түрүү жилийн шилдэг 25 оролцогчиддоо хаанаас ч олж авсан юм их л ховордоод мартагдах шахсан электрон бараа дурсгал болгон бэлэглэсэн байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр кассетний хөгжим гэвэл та итгэх үү. Ивээн тэтгэгчдийнх нь шагнал л нүүрийг нь тахалсанаас биш Балхаа захирал гуай жинхэнэ том онигоо болох шахсан гэж байгаа.
 
Copyright 2009 Opposite
Design by BloggerThemes