Universe Best Songs - ын хөтлөгч Э.Гантулга Steven Seagal-д найз бүсгүйгээ алдаж байжээ



Америкийн жүжигчин Буддист Steven Seagal монголд зочлоод буцахдаа С.Эрдэнэтуяа гэх монгол охиныг буддын шашинтай орнуудаар аялахдаа орчуулагч хийлгэнэ ч билүү, хамт залбирна ч гэлүү аваад явсаныг санаж байгаа байх. Удалгүй өнөөх монгол бүсгүйтэйгэй учир ургуулж дотносон нэг гэрт орсон билээ. С.Эрдэнэтуяа өөрт нь хүү төрүүлж өгсөнийг Steven Seagal өөрийн зохион явуулдаг нэгэн реалити шоун дээрээ зарласан байна.  Сонирхолтой нь С.Эрдэнэтуяа монголд байхдаа Universe Best Songs-ын хөтлөгч Э.Гантулгын найз бүсгүй байсан ба гэрлэх суух дээрээ тулж байсан ч холливуудын одыг даган залбирал үйлдхээр явлаа хүлээгээрэй ухааны юм яриад явсан ч эргэж ирээгүй юм. Үнээс хойш камерийн урд соёлтой боловсон, камераас далдуур хөөрүү сагсуу зантай гэгддэг Ганууш шоу цэнгээн, бор дарсанд дурлаж өөрөөсөө олон дүү охидын толгойг эргүүлж хэсэг явсан ч сүүлийн үед амь амьдралаа бодож ажилт мэргэжилдээ анхаарал хандуулах болжээ.




 
Copyright 2009 Opposite
Design by BloggerThemes