Монгол эмэгтэй солонгос нөхрийнхөө хоолойд нь хутгалжээ




БНСУ-д ажиллаж, амьдардаг Монголчуудын нэг нь  хэрэг тарихаар нийт массаар нь хүлээж авдаг гэм бий.  Энэ сарын таванд  26 настай Ү гэгч монгол эмэгтэй солонгос нөхрийнхөө хоолойд нь хутгалж хүндээр гэмтээсэн байна. Түүнийг Чон Ан дүүргийн Цагдаагийн газарт баривчлан саатуулжээ.
Түүний нөхөр 47 настай Л -ийн биеийн байдал хүнд эмнэлэгт байгаа аж. Хэрэг үйлдсэн монгол эмэгтэйуушгины үрэвсэлтэй, дөрвөн настай охиныхоо эмчилгээний төлбөрөөс болж  нөхөртэйгөө  муудалцсан байна. Хэрэг үйлдсэнээс гурав хоногийн дараа тэрээр баригджээ. Манай Монголчууд гадаадад тэр тусмаа Солонгост нэр муутай байдаг. Солонгос нөхрийнхөө хоолойн тус газар хутгалсан гэдгээр тус улсын хэвлэлүүд энэ талаар нийтэлж нийт Монголчуудын муу муухайг уудалж байгаа гэнэ. Нэг үхрийн эвэр  доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгээр нэг нь хэрэг үйлдэхэд нийтээрээ хэрэг хүлээдэг ажээ. 
Эх сурвалж: Б.Эрдэнэ. Zindaa.mn.


Бүх төрлийн хамгийн сүүлийн үеийн шинэ загварын HD видео камеруудыг зах зээлийн үнээс маш хямдаар (200,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн хооронд) үйлдвэрийн 1 жилийн баталгаатайгаар худалдаж байна. Мөн камерийн хөлнүүдийг хямд үнээр худална. Дэлгэрэнгүй мэдээллийг:88055777 

 
Copyright 2009 Opposite
Design by BloggerThemes